Мэдээ

"МОНГОЛ БАХАРХАЛ" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

"МОНГОЛ БАХАРХАЛ" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА
Дотоод

МОНГОЛ, КАЗАХСТАН УЛСЫН “ГАВЬЯАТ ТАМИРЧИН”, МОНГОЛ УЛСЫН “ХАРЦАГА” ОУХМ ОДНАЙН БАХЫТЫН ТАЛААР "МОНГОЛ БАХАРХАЛ" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

    Аймгийн Орон нутаг судлах музейтэй хамтран Монгол, Казахстан улсын “Гавьяат тамирчин”, Монгол улсын Харцага, ОУХМ Однайн Бахытын алдар гавьяаг сурталчлах “Монгол бахархал” тусгай үзэсгэлэн Аймгийн музейд нээлтээ хийлээ.

    Однайн Бахыт нь  1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн. 1982 онд улсын начин А.Баатархүүгээр тав, улсын начин Д.Дашжамцаар зургаа даван шөвгөрч начин цолоо батлан "Өсөх идэр" чимэг нэмжээ. 2004 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цол хүртсэн байна.
    Тэрээр 1978-1986 оны хооронд улсын чөлөөт бөхийн шигшээ багт байсан ба Москвагийн олимпид +100 кг-ын жинд оролцож. 1981 онд Дэлхийн цомын тэмцээнээс чөлөөт бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн. Москва хотод болсон “Сайн санааны тоглолт”-д оролцож шагналт дөрөвдүгээр байр, “Интернациональ” тэмцээнд хошой алт, нэг мөнгө, Орос-Монголын армийн тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль, УАШТ-ээс дөрвөн алт, 10 мөнгө, дөрвөн хүрэл хүртэж байсан хүчтэн юм. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.