Мэдээ

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Даргын мэндчилгээ

 

Эрхэм хүндэт үе, үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, ахмад тамирчид, салбарын хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.

 

Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар нь биеийн тамир, спортыг орон нутагтаа бүх нийтийн хүртээл болгох, олон улс, тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон тамирчдыг төрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, иргэдийн бие бялдрын боловсролд тодорхой хувь нэмрээ оруулж, амжилттай ажиллаж байна.


Бид спортын чиглэлийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдэд ил тод, нээлттэй, түргэн, шуурхай хүргэхээр мэдээллийн цахим хуудсыг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд та бүхэн манай хуудасанд зочилсоноор аймгийн хэмжээнд биеийн тамир, спортын чиглэлээр явуулж буй спортын төсөл, хөтөлбөр, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, салбарын болон байгууллагын талаархи мэдээлэл, уралдаан, тэмцээний амжилт, үр дүн, цаг үеийн  мэдээ, мэдээлэлтэй танилцах боломжтой юм.


Цаашид биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэхэд гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

 

Та бүхэн өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, спортоор хичээллэхийг уриалж байна.

 

 

Хүндэтгэсэн:

Боксын спортын мастер, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга

Хайсанайн Хайнар

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.