Мэдээ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ
Мэдээ
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО.
Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол Спортын төв ордонд боллоо. Наадмын нээлтийн ёслолд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спортын бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Жаргалсайхан, ЗГХЭГ-ын референт Г.Оюунтунгалаг, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган нар оролцлоо.
Тэмцээнүүд Улаанбаатар хотноо 09 дүгээр сарын 9-19-нд спортын 26 төрлөөр болж, 21 аймаг, 9 дүүргийн 4,500 гаруй тамирчид оролцоно.
Баян-Өлгий аймгаас шатар, даам, самбо бөх, бокс, хүндийн өргөлт, пауэрлифтинг, волейбол, сагсан бөмбөгийн 3×3, бөөрөнцөг шидэлт зэрэг спортын 9 төрөлд 6 дасгалжуулагч, 56 тамирчин оролцож.
  • Пауэрлифтингийн төрлийн шигшээ тэмцээнд -120 кг жингийн ангилалд Баян-Өлгий аймгийн тамирчин ОУХМ Т.Сайфолла аваргын алтан медаль,
  • Самбо бөхийн тэмцээний +98 кг жинд Баян-Өлгий аймгийн тамирчин Б.Серик аваргын алтан медаль,
  • Боксын төрөлд +91 кг жинд өрсөлдсөн Баян-Өлгий аймгийн БТСГ-ын тамирчин, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын ахлагч, ОУХМ Х.Бекнур мөнгөн медаль,
  • Бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны Хилийн цэргийн 0285 дугаар ангийн тамирчин, С.Шалхар мөнгөн медаль тус тус хүртлээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.