Мэдээ

Монголын Үндэсний Спортын VII наадам

Монголын Үндэсний Спортын VII наадам
Мэдээ
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VII НААДМЫН ХӨТӨЛБӨРТ АУДАРЫСПАК БУЮУ МОРИН ДЭЭРХ БАРИЛДААН АНХ УДАА БАГТАЖ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Үндэсний спортын VII наадам Хүй долоон худагт 2022 оны 8 дугаар сарын 10-13-ны хооронд болж өндөрлөлөө.
Энэхүү Наадмын хүрээнд Аударыспак буюу морин дээрх барилдаан анх удаа багтан амжилттай зохион байгуулагдлаа.
Тус спортын төрлийг Монгол улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн БТСГ-ын НБТАЗ, Монголын көкбар, аударысбак спортын холбооны тэргүүн А.Ромоор ахлуулсан баг тамирчид уг тэмцээнийг өндөр түвшинд зохион байгууллаа.
Мөн наадмын үзэгчдэд Казах үндэсний гэрээрээ зочилуулан Бүргэдтэй хамт зураг авхуулж сонирхууллаа.
Морин дээрх барилдаанд 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 43 тамирчид морьтой барилдааны шигшээ тэмцээнд оролцсоноос 70 кг-ын жинд Баян-Өлгий аймгийн тамирчин Е.Өмиртай түрүүлсэн бол Увс аймгаас оролцогч Т.Картенбай Ховд аймгийн оролцогч Г.Баасандорж нар удааллаа. 80 кг-д Баян-Өлгий аймгийн тамирчин С.Женисбек түрүүлж, Ховд аймгийн тамирчин М.Асылбек, Увс аймгийн тамирчин Г.Мөнхбат нар удааллаа. 90 кг-ын жинд Баян-Өлгий аймгийн Е.Өмирбек тэргүүн байр эзэлж, дэд байрт Дорноговийн У.Гантөмөр, гуравдугаар байрт Дорноговь О.Төмөрхүү нар шалгарав. +90 кг-д Баян-Өлгий аймгийн тамирчин Е.Женисбек түрүүлж, Ховд аймгийн тамирчин К.Жаке, Хэнтий аймгийн тамирчин Х.Буяндэлгэр нар удаалав.
Энэ тэмцээний “Үнэмлэхүй” аваргаар Баян-Өлгий аймгийн тамирчин Х.Наурызхан шалгарч, тус аймгийн тамирчин С.Женисбек болон Е.Женисбек нар удааллаа.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.