Мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын баруун бүсийн аварга шалгаруулах ВОЛЕЙБОЛЫН тэмцээн

Монголын бүх ард түмний спортын XV наадмын баруун бүсийн аварга шалгаруулах ВОЛЕЙБОЛЫН тэмцээн
Мэдээ


МБАТС-ын XV НААДМЫН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын баруун бүсийн аварга шалгаруулах ВОЛЕЙБОЛЫН тэмцээн О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт 2022 оны 05-р сарын 13-15ны өдрүүдэд, аймгийн ЗДТГ, аймгийн Биеийн тамир, спортын газар, Монголын волейболын холбоо, аймгийн волейболын холбооны зохион байгуулалтаар амжилттай зохион явагдаж, уг тэмцээнд волейболын с/м М.Динмухаметээр ахлуулсан Баян-Өлгий аймгийн баг тамирчид, волейболын спортын ОУХМ Д.Баярболдоор ахлуулан Ховд аймгийн баг тамирчид, волейболын с/м Г.Ганцэцэгээр ахлуулсан  Завхан аймгийн баг тамирчид, волейболын с/м Эрдэнэбилэгээр ахлуулсан Увс аймаг болон волейболын спортын ОУХМ Ж.Уранчимэгээр ахлуулсан Говь-Алтай аймгийн баг тамирчид эрэгтэй эмэгтэй төрлөөр оролцож.

ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД:

  • 1-Р БАЙР: Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, багийн эзэн волейболын ОУХМ Ж.Уранчимэг, Ахлах дасгалжуулагч Волейболын с/м Ж.Болдцэцэг, туслах дасгалжуулагч Д.Нансалмаа, багийн ахлагч Б.Насанжаргал ахлагчтай Говь-Алтай аймгийн баг тамирчид шалгарсан
  • 2-Р БАЙР: Багийн ахлах дасгалжуулагч волейболын спортын мастер Г.Ганцэцэг, туслах дасгалжуулагч С.Пүрэв-Очир,Спортын мастер Уранбилэг ахлагчтай Завхан аймгийн баг тамирчид шалгарсан
  • 3-Р БАЙР: 1-Р БАЙР: Ховд аймгийн БТС-ын газрын дарга, багийн эзэн волейболын ОУХМ Түмэндэмбэрэл, Багийн ахлах дасгалжуулагч волейболын спортын ОУХМ Д.Баярболд, туслах дасгалжуулагч с/м Номин, У.Анужин ахлагчтай Ховд аймгийн баг тамирчид шалгарсан

ЭРЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД:

  • 1-Р БАЙР: Ховд аймгийн БТС-ын газрын дарга, багийн эзэн волейболын ОУХМ Түмэндэмбэрэл, Багийн ахлах дасгалжуулагч волейболын спортын ОУХМ Д.Баярболд, туслах дасгалжуулагч с/м Номин, А.Мөнх-Эрдэнэ ахлагчтай нараар ахлуулсан Ховд аймгийн баг тамирчид шалгарсан.
  • 2-Р БАЙР: Багийн ахлах дасгалжуулагч волейболын спортын мастер Г.Ганцэцэг, туслах дасгалжуулагч С.Пүрэв-Очир, Б.Идэрбат ахлагчтай Завхан аймгийн баг тамирчид шалгарсан.
  • 3-Р БАЙР: Багийн Ахлах дасгалжуулагч волейболын с/м М.Динмухамет, туслах дасгалжуулагч Х.Авдигажы, багийн ахлагч с/м Ж.Габит нараар ахлуулсан Баян-Өлгий аймгийн баг тамирчид шалгарсан.

ШИЛДЭГ ТАМИРЧИД: /ЭМЭГТЭЙ/

  • Шилдэг тэгш тоглогчоор - Г.Саруулгэрэл  Говь-Алтай аймаг
  • Шилдэг довтлогчоор -  П.Хатанзаяа   Завхан
  • Шилдэг холбогчоор - Э.Даваахүү   Завхан
  • Шилдэг Хаагчаар -  Б.Насанжаргал Говь-Алтай аймаг
  • Шилдэг хамгаалагчаар -  Г.Хулан   Ховд аймаг
  • Шилдэг давуулагчаар -  У.Анужин  Ховд аймаг

ШИЛДЭГ ТАМИРЧИН:  /ЭРЭГТЭЙ/

  • Шилдэг тэгш тоглогчоор -  Б.Тамир Ховд аймгийн тамирчин
  • Шилдэг довтлогчоор -  С.Пүрэв-Очир  Завхан аймгийн тамирчин
  • Шилдэг холбогчоор -  А.Мөнх-Эрдэнэ  Ховд аймгийн тамирчин
  • Шилдэг Хаагчаар -   М.Ердос  Баян-Өлгий аймгийн тамирчин
  • Шилдэг хамгаалагчаар -   З.Балданшугар – Завхан аймгийн тамирчин
  • Шилдэг давуулагчаар -  Н.Мерейхан  -  Баян-Өлгий аймгийн тамирчин

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн:

  • Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын Волейболын Холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга, Улсын шүүгч Ц.Алтанбулаг
  • Өндөрлөгийн шүүгчээр Монголын Волейболын Холбооны Улсын шүүгч Т.Мягмарсүрэн
  • Өндөрлөгийн шүүгчээр Монголын Волейболын Холбооны шүүгч Ц.Цог
  • Тайлбарлагч шүүгчээр Монголын Волейболын Холбооны шүүгч С.Өлзийбадрах
  • Тайлбарлагч шүүгч БӨ аймгийн ХЦ-0165 ангийн ахмад тамирчин с/м Сержант нар ажилласан.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.