Журамд зааснаар шигшээ багийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулах бөгөөд спортын нэг төрөлд 10-15 хүний бүрэлдэхүүнтэй, эхлэн суралцагчдыг тоо нь 20-30 тамирчинтай байх юм.
Шигшээ баг байгуулснаар спортын төрөл, багш, дасгалжуулагчийн орон тоог тогтоох, цалинжуулах, баг тамирчдыг спортын хувцас, хэрэглэл материалаар хангах, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход байр, хоол гэх мэт зардлын асуудлыг шийдвэрлэх үүргийг аймгийн Засаг дарга хүлээнэ.
Харин улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын унааны зардлыг шийдвэрлэх, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжээр ивээн тэтгүүлэх ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэх, тамирчдад зэрэг олгох, цол олгуулахаар уламжлах, бэлтгэл сургууль хийх орон байраар хангах зэрэг асуудлуудыг аймгийн Биеийн тамир, спортын газар хариуцан ажиллана.
"Аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багийг жүдо, чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, таеквондо, бокс, хүндийн өргөлт зэрэг спортын 8 төрлөөр байгуулахаар Засаг даргын захирамж гарсан.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.