Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа
Монгол улсын Шадар Сайд аймгийн Засаг даргатай байгуулсан Монгол улсын Засгийн газрын зарим, чиг үүргийг Баян-Өлгий аймагт төлөөлөн хэрэгжүүлэх, гэрээний 3 дугаар заалтын 3.6 дахь хэсэгт болон аймгийн Засаг даргын 2022 оны А/190 дүгээр захирамжийн дагуу өнөөдөр буюу 4 дүгээр сарын 11, 12-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулагдлаа.
Тус сургуулилтанд аймгийн Биеийн тамир спортын газар, аймгийн Музейтэй хамтарсан баг болж гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн сургалтад амжилттай оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.