Жүдо бөхийн 2022 оны баруун бүсийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 04 дүгээр сарын 08-10 ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын газрын О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгийн нийт 420 тамирчин 53 жинд 212 багц медалийн төлөө өрсөлдөв.
Эрэгтэй багийн дүнгээр:
            1-р байр - Спортын мастер Ганхуяг дасгалжуулагчтай Ховд аймаг
            2-р байр - М.Мурат дасгалжуулагчтай Баян-Өлгий
            3-р байр - Баттулга дасгалжуулагчтай Увс аймаг
Эмэгтэй багийн дүнгээр:
            1-р байр-Н.Эрдэнэтогтох дасгалжуулагчтай Увс аймаг
            2-р байр - Спортын мастер Ганхуяг дасгалжуулагчтай Ховд аймаг
            3-р байр - Чойжилсүрэн дасгалжуулагчтай Говь- Алтай аймаг шалгарлаа.
Шилдэг тамирчнаар:
             Эмэгтэй: Лхагвадулам Говь-Алтай аймаг
            Эрэгтэй: Сайннямбуу Завхан аймаг
Зохион байгуулагч:
            Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газа
            Монголын Жүдо Бөхийн Холбоо
            Баян-Өлгий аймгийн “Өлгий” жүдо бөхийн холбоо    
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.