Мэдээ

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Сайтын хуудас

Эрхэм хүндэт үе, үеийн шилдэг тамирчид,дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, ахмад тамирчид, салбарын хамт олон, спортсонирхогч та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.

 

Баян-Өлгий аймгийн Биеийн тамир,спортын газар нь биеийн тамир, спортыг орон нутагтаа бүх нийтийн хүртээлболгох, олон улс, тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон тамирчдыгтөрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, иргэдийн бие бялдрын боловсролд тодорхойхувь нэмрээ оруулж, амжилттай ажиллаж байна.


Бид спортын чиглэлийн ажил,үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдэд ил тод, нээлттэй, түргэн, шуурхайхүргэхээр мэдээллийн цахим хуудсыг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд та бүхэнманай хуудасанд зочилсоноор аймгийн хэмжээнд биеийн тамир, спортын чиглэлээрявуулж буй спортын төсөл, хөтөлбөр, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмынхэрэгжилт, салбарын болон байгууллагын талаархи мэдээлэл, уралдаан, тэмцээнийамжилт, үр дүн, цаг үеийн  мэдээ, мэдээлэлтэй танилцах боломжтой юм.


Цаашид биеийн тамир, спортын үйлчилгээүзүүлэх төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд суурилсаннээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэхэд гадаад, дотоодын байгууллагуудтайхамтран ажиллахад бэлэн байна.

 

Та бүхэн өдөр тутмын амьдралдаа эрүүлзөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмолхийж, спортоор хичээллэхийг уриалж байна.

 

 

Хүндэтгэсэн:

            Боксын спортын мастер, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга

            Хайсанайн Хайнар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.