БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН
БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1947 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийнтогтоолоор залуучуудын эвлэлийн хорооны дэргэд биеийн тамирын зааварлагч оронтоонд нэг хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, улмаар 1960 оны 03-р сары 28-нд биеийн тамир спортын нийгэмлэг нэртэйгээр бие даасан байгууллага болж өөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрчин олны дунд явуулж эхэлсэн.
Тус байгууллага нь үүссэн цагаасаа эхлэн төр засаг, ард түмний эрх ашгийг тууштай хамгаалан хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, өсвөр, залуу үеийг эрүүл чийрэг өсгөх, спортод дур сонирхолтой болгох, хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх, бүх нийтийг нийтийн биеийн тамир,спортын арга хэмжээнд татан оролцуулах, спортыг хөгжүүлэх, тамирчдын урчадварыг дээшлүүлэх сургалт дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндсэн дээр явуулахтүүний үр өгөөжийг сайжруулах, өндөр зэрэгтэй тамирчид бэлтгэх, аймаг, улс орноо олон улсын тавцанд сурталчлах, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгон Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, ажлыг мэргэжилудирдлагаар хангаж үйл ажиллагааг амжилттай биелүүлж ирсэн түүхтэй билээ.
- Аймгийн биеийн тамир спортын байгууллага анх 1945 онхүртэл аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн Хорооны сурталын хэлтэстхарьяалагдаж байжээ.
- БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1947 оны нэгдүгээр сарын-15ны өдрийн тогтоолоор залуучуудын эвлэлийн хорооны дэргэд биеийн тамирын зааварлагч орон тоонд нэг хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн.
- Улмаар 1960 оны03-р сарын 28 нд “Биеийн Тамир Спортын Нийгэмлэг” нэртэйгээр бие даасанбайгууллага болж өөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрчин олны дунд явуулж эхэлсэн.
- 1963 онд спорт заал ашиглалтанд орж аймгийн “Биеийн Тамир, Спортын Хороо” нэртэйгээр өөрчлөгдөж 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
- 2008 онд биеийн тамир, спортын газар болон өөрчлөгдөж 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
- 2012 онд байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт орж нийт 18 хүний бүтэц орон тоогоор ажиллах болсон.
- 2010 онд “Спорт цогцолбор”-ын барилга шинээр баригдаж ашиглалтанд орж, 2010 оны 11 сараас эхлэн “Спорт цогцолбор” болон “Б” зааланд үйл ажиллагаагаа явуулж байна.
- Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоолоор аймгийн Соёл, Спорт, Аялал жуулчлалын газар болон өөрчлөгдөж 20 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
- 2014 онд дахин Биеийн тамир, спортын газар болж одоог хүртэл 18 хүний орон тоонд ажиллаж байна.
Биеийн тамир, спортын газар нь байгуулагдсанаас хойших 75 гаруй жилийн хугацаанд мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаж, Олимп, тив, дэлхий, олон улс, улс, бүсийн аварга шалгаруулах уралдаан тэмцээнүүдэд баг тамирчид амжилттай оролцож, гавьяат тамирчин, олонулсын хэмжээний мастер, спортын мастер, спортын дэд мастер, зэрэгтэй тамирчид, шүүгчид олноор төрөн гарсан юм.
Биеийнтамир, спортын байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш удирдах ажилтнаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд:
- 1945-1949 онуудад Ш. Хавдал – 4 жил
- 1949-1951 онуудад Д. Хайрат – 2 жил
- 1951-1957 онуудад Ц. Замба – 6 жил
- 1957-1959 онуудад Б. Равсал – 2 жил
- 1959-1960 онуудад Б. Хорхой – 1 жил
- 1960-1965 онуудад Ц. Замба – 5 жил
- 1965-1967 онуудад А. Зиядабек – 2 жил
- 1967-1969 онуудад Н. Цээрэн – 2 жил
- 1969-1970 онуудад Т. Хуан – 1 жил
- 1970-1971 онуудад Ц. Замба – 1 жил
- 1971-1972 онуудад Ц. Саманд – 1 жил
- 1972-1978 онуудад Ш. Зухай – 6 жил
- 1978-1984 онуудад С. Берденбек – 8 жил
- 1984-1992 онуудад А. Хасихан – 8 жил
- 1992-1993 онуудад Е. Зангар – 1 жил
- 1993-2000 онуудад Н. Баяр – 7 жил
17. 2000-2013 онуудад О.Бахыт – 13жил
18. 2013-2017 онуудад Х.Хайнар – 4 жил
19. 2017-2018 онуудад Х.Бекболат– 1.8 жил
20. 2019 оноос Х.Хайнарын удирдлагын дор ахлах дасгалжуулагч-1, дасгалжуулагч 7, арга зүйч-1, ня-бо, нярав, нарийн бичиг сахиул-3, үйлчлэгч-4 зэрэг нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.